Bagsh 1

Англи хэлний багш

Англи хэлний хичээл дунд шат

120,000.00

Компьютерийн шинжлэх ухааныг судалж буй, энэ мэргэжлээр ажиллаж буй бүх хүмүүст англи хэлний үндсэн мэдлэг амин чухал байдаг тул энэ удаа бид англи хэлийг мэргэжлийн өндөр түвшинд эзэмшсэн, 20 гаруй жил олон улсын байгууллагад англи хэлээр харилцан ажилласан туршлагатай мэргэжилтнээр та бүхэндээ англи хэлний эхний сургалтаа хүргэж байна.

Та англи хэлийг мэргэжлийн түвшинд эзэмшин зайнаас гадаадад ажиллах, онлайнаар англи хэл дээр суралцах, ажил мэргэжлийн хувьд ахих, ур чадвараа удирдлагууддаа таниулах, компанидаа гадаад харилцаа холбоо тогтоохыг хүсч байна уу? Тэгвэл та Одгэрэл багшийн цуврал сургалтуудыг дарааллуулан үзэж англи хэлийг эзэмшээрэй!

Энэхүү сургалт нь бүх насныханд зориулан англи хэлийг анхнаас нь системтэйгээр сургах 43 хичээлээс тогтож байгаа.

Та цагаан толгойн үсгийн дуудлагаас эхлээд өөрийгөө болон өрөөлийг танилцуулах, өнгөрсөн, одоо, ирээдүй цаг гээд англи хэлний анхан шатанд эзэмшсэн байх ёстой мэдлэг ур чадваруудыг багтаасан болно.